2020/06/23

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад

Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлалд орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэх явдал билээ. Ирээдүйд бидэнд зориулж Эзэний бэлдэх газар тэнгэрт байдаг бөгөөд тэнд алтан талбай, хаш чулуун ханатай, эрдэнэсийн чулуу хаа сайгүй гялтганаж, бид амийн модны жимсийг идэж, амийн голын усыг ууж чадна, мөн ямар ч өвчин шаналал, нулимс, уй гашуу байхгүй, бүгд эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн байна гэж пастор номлолдоо хэлэхийг сонсох бүрдээ би асар их сэтгэл хөдлөл, баяр хөөрт автдаг байв. Энэ нь миний маш их хүсэн хүлээж байсан газар бөгөөд газар дээрх зүдэргээт, уй гашуут амьдрал зүрх сэтгэлийг минь үнэхээр ихэд туйлдуулж орхисон байсан юм. Иймээс би сайн мэдээ түгээн гадуур явж, Эзэний төлөө өөрийгөө урам зоригтойгоор зарлагадаж байлаа; би сайн мэдээ түгээж, чуулганууд байгуулсан бөгөөд энэ нь хэчнээн шаналгаатай, хэцүү болсон ч гэсэн хэзээ ч амсхийж байгаагүй юм. Ялангуяа бид эцсийн өдрүүдэд байгаа ба Эзэн биднийг бүгдийг нь тэнгэрлэг гэр лүү маань аваачихаар удахгүй эргэн ирнэ гэдгийг мэдэж байсан тул би хавьгүй илүү идэвх санаачилгатай ажиллаж, өөрийгөө зарлагадаж байлаа.

Нэг өдөр би ээжтэйгээ уулзахаар охин дүүгийнхээ гэрт очсон бөгөөд намайг явах гэж байтал дүү маань нэг ном өгч, анхааралтай уншаарай гэж шавдуулав. “Дүүгийн өгсөн энэ ном сүнслэг ном байх учиртай, сүнс минь яг одоо нэлээн ангаж хатсан санагдаад байгаа. Би Эзэний байгааг мэдрэхгүй, Библи унших үедээ ямар ч гэрэлтүүлэлт олж авахгүй байгаа. Би харихаараа энэ номыг сайтар унших хэрэгтэй. Магадгүй үүнээс бага зэрэг хангалт авах байх” гэж би бодов. Гэртээ харьсныхаа дараа би тэр номыг нээн уншиж эхэлсэн бөгөөд нэг л мэдэхэд сэтгэл татагдсан байлаа. Тэр номыг унших тусам улам уншмаар санагдаж, эдгээр үгэнд гэрэл байгааг, Ариун Сүнсний гэгээрлийг агуулж байгааг, бас эдгээр үгийг энгийн хүн хэлэх аргагүй болохыг төдий чинээ их мэдрэв. Тэр номыг уншсаны дараа Библийг урьд нь уншаад ойлгоогүй зарим үнэнийг ойлгож авсан ба дотроо ойлгомжтой байдал, таашаалыг мэдэрсэн юм. Би Эзэнд залбирч, ойртон очихыг хүссэн ба итгэл маань нэмэгдэж, сүнслэг байр байдал минь улам бүр сайжирлаа. “Ариун Сүнсний ажил л хүнийг итгэл, хүч чадлаар хангаж, хүний сүнсэнд хангалт, тэжээл өгч чадна. Энэхүү номон дахь үг Ариун Сүнснээс ирсэн нь гарцаагүй” гэж бодогдов. Үр дүнд нь би өглөө бүр сэрээд юун түрүүнд энэ номыг уншдаг болсон юм.

2020/06/22

Эзэнийг угтан авахдаа хэрхэн ухаалаг охид байх вэ?

Эзэн Есүс: “Та нар дайн болон дайны сургийг сонсоно: бүү цочирд, учир нь энэ бүх зүйл болж өнгөрөх ёстой боловч төгсгөл нь хараахан биш юм. Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно, янз бүрийн газруудад өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болох болно. Энэ бүхэн нь гай гамшгийн эхлэл юм” (Матай 24:6-8). гэж хэлсэн. Өнөө үед дэлхий даяар тохиолдож буй гай гамшиг улам бүр ихэссээр байна: Уханийн коронавирус, Африк дахь царцааны нүүдэл, Австралийн гал түймэр болон бусад гай гамшгууд ар араасаа тохиолдлоо. Цуст дөрвөн сар ч бас гарч ирсэн. Эзэний ирэлтийн тухай зөгнөлүүд үндсэндээ биелжээ; Эзэн аль хэдийн эргэж ирсэн байж таарна. Эзэнд итгэдэг олон итгэгчийн бодлыг эзэмдэж буй асуудал бол: Бид Эзэний эргэн ирэлтийг угтан авахдаа хэрхэн ухаалаг охид байх вэ гэдэг юм. Эзэн Есүс нэгэнтээ “Тэгвэл тэнгэрийн хаанчлалыг, сүйт залууг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой адилтгаж болно. Тэдний тав нь ухаалаг, тав нь мунхаг байжээ. Мунхгууд нь дэнлүүгээ аваад тосыг нь авсангүй: харин ухаалгууд нь дэнлүүний хамтаар тостой сав авсан байлаа” (Матай 25:1-4). гэж хэлсэн. Ухаалаг охид дэнлүүнийхээ тосыг бэлдээд Эзэнийг ирэхийг бишрэл хүндэтгэлтэйгээр хүлээснийг бичвэрүүдээс харж болно. Эцэст нь тэд Түүнийг угтаж, тэнгэрийн хаанчлалын зоогт оролцож чадсан. Тиймээс, бичвэрүүдийг уншиж, цуглаанд оролцож, Эзэний ажлыг хичээнгүйлэн хийж, бишрэл хүндэтгэлтэйгээр хүлээж л байгаа бол тэд тосоо бэлдчихсэн, ухаалаг охид бөгөөд Эзэнийг ирэх үед тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө гэсэн үг гэж олон ах, эгч итгэдэг. Гэхдээ бид олон жилийн турш ийнхүү хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд одоо төрөл бүрийн гай гамшиг ирчхээд байхад ч бид Эзэнийг хараахан угтан аваагүй л байна. Тэгэхээр бидэнд, эргэцүүлж, өөрсдөөсөө ийнхүү асуухаас өөр ямар ч сонголт үлдсэнгүй: Эзэний ажлыг ийм маягаар хичээнгүйлэн хэрэгжүүлэх нь үнэхээр ухаалаг охид байгаа явдал мөн үү? Бид гай зовлонгоос урьтаж Эзэнийг угтан авч, өргөгдөж чадах болов уу?

2020/06/21

Гэртээ харьсан нь

Муи, Өмнөд Солонгос

 “Бурхан буцааж нэхэхгүй бялхам хайраа хүнд өгсөн Бурханы өгөөмөр тэр хайр хүнийг хүрээлж байдаг Гэмгүй ариун хүн амар жаргалтайгаар Бурханы хараан дор амьдарч … Хэрэв чи ухаант хүн бол, хэрэв чи зүрхтэй бол Энэ дулаан хайр халамжийг мэдэрнэ Чи аз жаргалаар ерөөгдсөнөө Мэдрэх болно” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ”-ээс). Бурханы үгийн энэ магтан дууг дуулж эхлэх бүрд дотор минь төрдөг сэтгэл хөдлөлийг хянахад хэцүү байдаг. Учир нь би нэгэн цагт Бурханаас зайлж, Түүний эсрэг тэрсэлсэн юм. Би төөрсөн хурга мэт гэртээ харих замаа олж чадахгүй байсан бөгөөд Бурханы тууштай хайр намайг Бурханы гэр лүү буцаан аваачсан билээ. Дараах өгүүллээр би Бурханы гэрт эргэн ирсэн туршлагаа Эзэн доторх ах эгч нартай төдийгүй Бурхан руу хараахан эргээгүй найзуудтайгаа хуваалцахыг хүссэн юм.

Ээж аав маань үргэлж муудалцдаг байсан учраас бага байхдаа би өдөр бүр айдас дунд амьдарч байв. Намайг дунд сургуулиа төгссөний дараа ээж маань хөршийн шавдуулснаар Эзэн Есүст итгэж эхэлсэн бөгөөд би ээжийг даган чуулганд орсон юм. Тэр цагаас эхлээд би, Бурхан бол бүх бүтээгдсэн зүйлийн Эзэн гэдгийг, мөн хүн төрөлхтнийг нүглээс золин аврахын тулд бие махбодтой болсон Бурхан Өөрөө хүний төлөөх нүглийн тахил болохоор загалмайд цовдлогдсон гэдгийг мэдэж авсан юм. Хүнийг гэх Бурханы хайр үнэхээр агуу юм! Эзэний хайраар зоригжоод би Эзэнд чин сэтгэлээсээ итгэж, Эзэний хайрыг хариулахаар шийдэж, улмаар амьдралын чиглэл, зорилгоо олсон юм. Үүний дараа би цуглаанд тогтмол оролцож, Судрыг уншин, Эзэнд магтаал өргөдөг болсон бөгөөд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би аз жаргалтай болж эхлэв. Ялангуяа Эзэн эцсийн өдрүүдэд үүл хөлөглөн дахин ирж, биднийг тэнгэрийн хаанчлал руу угтан авна хэмээн Библиэс уншаад зүрх сэтгэл минь итгэл найдвараар улам дүүрсэн билээ. Үүнээс гадна, пастор цуглаан дээр Судрын энэ эшлэлийг бидэнд үргэлж тайлбарлаж өгдөг байв: “Бас, Галилын эрчүүд ээ, яагаад та нар тэнгэр өөд ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэр лүү аваачигдсан энэ Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно” (Үйлс 1:11). Эзэн Есүс биднийг тэнгэрлэг гэр лүү маань угтан авахаар цагаан үүлэн дээр бууж ирнэ гэдэгт би улам үнэмших боллоо!

2020/06/20

Эзэнийг эргэн ирэхэд нь би угтан авлаа

Чуанян, Америкийн Нэгдсэн Улс

 2010 оны өвөл би Америкийн Нэгдсэн Улсад маш их даарч билээ. Салхи шуурга, цас хосолсон хахир хүйтний хажуугаар зүрх сэтгэлийг минь “хүйтэн жавар” нөмөрсөн нь бүр ч ноцтой явдал байсан юм. Дотоод засал чимэглэлийн бизнес эрхэлдэг над шиг хүмүүсийн хувьд өвөл бол жилийн хамгийн хүнд цаг үе байдаг. Учир нь өвөл эхлэнгүүт хийх ажил бараг гардаггүй, тэр ч байтугай бид ажлаа алдахад хүрдэг юм. Тэр жил миний хувьд Америкийн Нэгдсэн Улсад өнгөрүүлсэн анхны жил байсан бөгөөд шинэхэн цагаач надад бүх зүйл танил бус санагдаж байлаа. Байр түрээслэх, ажил олохын аль аль нь амаргүй байсан бөгөөд өдөр хоногууд хүндрэл бэрхшээлээр дүүрэн байв. Би бүр шалдаа бууж, байрныхаа түрээсийг төлөхийн тулд мөнгө зээлэхэд хүрсэн юм. Ийм бэрхшээлтэй тулгарсан би сэтгэлээр унаж, ингэж амьдрах үнэхээр хүнд санагдав. Шөнөдөө цэв хүйтэн хана руу хараад маш их гуньж, гагцхүү уйлахыг л хүсдэг байлаа. Нэгэн өдөр гуниг, шаналалдаа автаад үлбийн алхаж байхад минь Эзэн Есүсийн сайн мэдээ түгээж байсан хүн надад карт өгөнгөө: “Эзэн Есүс танд хайртай. Ах аа, манай чуулганд ирж, Эзэний сайн мэдээг сонсоорой!” гэж хэлэв. “Яг одоо хийх зүйлгүй юм чинь очоод сонссон ч яах вэ дээ. За тэгье. Ямартай ч хийх зүйлтэй боллоо” гэж би дотроо бодов. Ингээд л би сүм рүү орсон юм. Эзэн Есүсийн хэлсэн дараах үгийг пастор чангаар уншиж байгааг сонслоо: “Бурхан дэлхийн хүмүүсийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн болохоор Түүнд итэдэг хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болно” (Иохан 3:16). Үүнийг сонсоод Эзэний хайранд сэтгэл минь маш их хөдөлж билээ. Юу мэдэрснээ би тодорхой тайлбарлаж чадахгүй ч Эзэний хайр бодитой, энэ дэлхий дээр олдох ямар ч хайрыг давсан хайр гэдгийг мэдэрч чадсан юм. Шаналалд автсан зүрх сэтгэл минь ихээхэн тайтгарлаа. Иймээс би Эзэн Есүст чин сэтгэлээсээ итгэхээр шийдсэн юм. Хожим нь ням гараг бүр цуглаанд идэвхтэйгээр оролцдог болж, ийнхүү идэвхтэй эрэлхийлснээр төд удалгүй чуулганы хамтран зүтгэгч болов.

2020/06/19

Бурханы үгийн магтан дуу “Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын ач холбогдол” (үгтэй)


Эцсийн өдрүүдэд гай гамшиг улам бүр ноцтой болж байна. Бид гамшгаас ѳмнѳ ѳргѳгдѳж, Бурханаар хамгаалагдахын тулд хэрхэн жинхэнээсээ гэмших хэрэгтэй вэ? Бидэнтэй холбогдож, онлайнаар ярилцахыг хүсэж байна. 

Бурханы үгийн магтан дуу  “Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын ач холбогдол” (үгтэй) 
Бурхан шүүлтийн ажлаа хийхдээ
хоёр, гуравхан үгээр
хүний уг чанарыг тодорхой болгодоггүй,
харин аажмаар удаан хугацааны турш илчилж,
харьцаж, засдаг
энэ төрлийн анагаалтыг   энгийн үгээр орлуулж болохгүй,
харин хүнд огт байдаггүй үнэнээр орлуулдаг.
Зөвхөн ийм ажлыг шүүлт гэж үздэг,
зөвхөн ийм шүүлтээр л хүн Бурханыг
зүрхээрээ болон амаараа дуулгавартай дагаж,
Түүний тухай жинхэнэ мэдлэгийг өгдөг.

Шүүлтийн ажил нь хүнд Бурханы дүр төрх болон
өөрийнх нь тэрслүү байдлын талаар мэдлэг өгдөг.
Энэ нь түүнд Бурханы ажлын хүсэл, зорилго,
хүний ойлгохгүй нууцлаг байдлын тухай заадаг.
Ингэснээр хүн өөрийн гэмт завхрал,
муу муухайгаа олж хардаг.
Зөвхөн ийм ажлыг шүүлт гэж үздэг,
зөвхөн ийм шүүлтээр л хүн Бурханыг
зүрхээрээ болон амаараа дуулгавартай дагаж,
Түүний тухай жинхэнэ мэдлэгийг өгдөг.

Бурханы ажлын эдгээр үр нөлөөг
шүүлтийн ажил л авчирдаг.
Бодит байдалд,
энэ бүхэн Бурханы үнэн, зам болон амийг
Түүнд итгэсэн хүн бүрт   нээж өгөхийн төлөө билээ.
Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм.
Зөвхөн ийм ажлыг шүүлт гэж үздэг,
зөвхөн ийм шүүлтээр л хүн Бурханыг
зүрхээрээ болон амаараа дуулгавартай дагаж,
Түүний тухай жинхэнэ мэдлэгийг өгдөг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2020/06/18

“Бурханы хөлийн мөрийг яаж хайх вэ” Христийн сүмийн дуу MV



“Бурханы хөлийн мөрийг яаж хайх вэ” Христийн сүмийн дуу MV
Бурханы хөлийн мөрийг хайх зуураа та нар,
“Бурхан бол үнэн, зам ба амь” гэсэн үгийг үл ойшоосон.
Тиймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ
Бурханы илрэлтийг хүлээн зөвшөөрөх байтугай,
Бурханы хөлийн мөрийг олсондоо ч итгэдэггүй.
Ямар ноцтой алдаа вэ!
Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлж болохгүй,
тэр ч байтугай Бурхан хүний хүслээр илрэхгүй.
Бурхан Өөрийн ажлаа хийх үедээ сонголтоо хийдэг,
Өөрөө төлөвлөгөөтэй байдаг.
Түүнд Өөрийн гэсэн зорилгууд,
бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас
Бурханы хүсэл, Бурханы үгийг хайх ёстой.
Учир нь Бурханы шинэ үг хаана байна,
тэнд Бурханы дуу хоолой байдаг,
Бурханы хөлийн мөр хаана байна,
тэнд Бурханы үйл хэрэг байдаг.
Бурханы илэрхийлэл хаана байна,
тэнд Бурханы илрэлт байдаг.
Тэнд Бурханы илрэлт байдаг,
тэнд үнэн, зам ба амь оршин байдаг.
Бурханы хувьд Өөрийн хийж буй ажлаа хүнтэй хэлэлцэх,
хүн бүрт мэдэгдэх албагүй.
Энэ бол Бурханы зан чанар, үүнийг хүн бүр ухаарах хэрэгтэй.
Хэрэв та нар Бурханы илрэлтийг харахыг хүсвэл,
хэрэв та нар Бурханы хөлийн мөрийг дагахыг хүсвэл,
эхлээд өөрсдийн төсөөллөө давах ёстой.
Та нар Бурханыг энийг хий, тэрийг хий гэж шаардах ёсгүй.
Өөрсдийн үзэл төсөөллөөрөө Түүнийг хязгаарлах ёсгүй.

Та бүхэн Бурханы хөлийн мөрийг яаж олох тухай,
Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн зөвшөөрөх тухай,
Бурханы шинэ ажилд хэрхэн дуулгавартай байх тухай асуух ёстой.
Нэгэнт хэн ч, хэн ч үнэн биш учир,
үнэнийг эзэмшээгүй учраас,
хүн эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дуулгавартай дагах ёстой.

Бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас
Бурханы хүсэл, Бурханы үгийг хайх ёстой.
Учир нь Бурханы шинэ үг хаана байна,
тэнд Бурханы дуу хоолой байдаг,
Бурханы хөлийн мөр хаана байна,
тэнд Бурханы үйл хэрэг байдаг.
Бурханы илэрхийлэл хаана байна,
тэнд Бурханы илрэлт байдаг.
Тэнд Бурханы илрэлт байдаг,
тэнд үнэн, зам ба амь оршин байдаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


2020/06/17

Гоё магтан дуу “Бурхан энэ бүлэг хүмүүсийг сонгосны ач холбогдол асар их” (үгтэй)



Эцсийн өдрүүдэд гай гамшиг улам бүр ноцтой болж байна. Бид гамшгаас ѳмнѳ ѳргѳгдѳж, Бурханаар хамгаалагдахын тулд хэрхэн жинхэнээсээ гэмших хэрэгтэй вэ? Бидэнтэй холбогдож, онлайнаар ярилцахыг хүсэж байна. 

Гоё магтан дуу “Бурхан энэ бүлэг хүмүүсийг сонгосны ач холбогдол асар их” (үгтэй)
Энэ урсгал дахь хүний хувьд
та бүгд үнэхээр мэдэх ёстой
Бурханы агуу төлөвлөгөөний зорилго,
Түүний бүх удирдлагын төлөвлөгөө,
Түүний биелүүлсэн баримтуудыг мэдэж,
Тэр яагаад бүлэг хүмүүсийг сонгосныг,
ямар зорилго ач холбогдолтой болохыг,
та нарт юу хийхийг хүсдэгийг мэдэх ёстой.
Агуу улаан луугийн улс оронд
Бурхан ердийн бүлэг хүмүүсийг босгосон,
олон аргаар шалгаж, төгс болгосон.
Тоймгүй их үг хэлж, ихээхэн ажил хийж,
олон хүчин зүтгэгчийг Тэр илгээсэн.
Бурханы ажлын ач холбогдол асар их,
гэвч та нар үүнийг бүхэлд нь ойлгоогүй, ойлгоогүй.

Тиймээс та нар дээр Бурханы хийсэн ажилд
энгийн, ялихгүй хэрэг мэт бүү ханд.
Өнөөдөр та нарт Бурханы харуулсан зүйл
тунгаан бодож, ойлгоход хангалттай.
Үүнийг үнэхээр бүрэн ойлгосон бол
илүү гүн гүнзгий туулах болно.
Зөвхөн ийм байдлаар чи өөрийн аминд ахиц гаргаж чадна.
Агуу улаан луугийн улс оронд
Бурхан ердийн бүлэг хүмүүсийг босгосон,
олон аргаар шалгаж, төгс болгосон.
Тоймгүй их үг хэлж, ихээхэн ажил хийж,
олон хүчин зүтгэгчийг Тэр илгээсэн.
Бурханы ажлын ач холбогдол асар их,
гэвч та нар үүнийг бүхэлд нь ойлгоогүй, ойлгоогүй.

Одоо хүмүүсийн ойлгож байгаа,
хийж байгаа зүйл хэтэрхий бага.
Энэ нь Бурханы хүслийг хангадаггүй,
Түүний хүслийг бүрэн хангадаггүй.
Энэ бол хүний дутагдал,
мөн тэд үүргээ биелүүлж чаддаггүй.
Одоо хүрчихсэн байх ёстой үр дүндээ
хүрээгүй байгаагийн
шалтгаан энэ билээ.
Агуу улаан луугийн улс оронд
Бурхан ердийн бүлэг хүмүүсийг босгосон,
олон аргаар шалгаж, төгс болгосон.
Тоймгүй их үг хэлж, ихээхэн ажил хийж,
олон хүчин зүтгэгчийг Тэр илгээсэн.
Бурханы ажлын ач холбогдол асар их,
гэвч та нар үүнийг бүхэлд нь ойлгоогүй, ойлгоогүй.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...